Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Хүн ба нийгмийн хөгжил хариуцсан дэд дарга Аяако Инагаки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, шинээр хэрэгжүүлэх төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

АХБ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжлийг дэмжин, 1991 оноос хойш техник, арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт нийт 84.9 сая ам.долларын 5 зээлийн төсөл, 37 сая ам.долларын 7 удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлжээ.

Уулзалтын үеэр шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй  “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах” төсөл болон эрүүл мэндийн салбарын бусад чиглэлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Азийн хөгжлийн банкны  зүгээс өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд цаашид Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад АХБ-тай олон жилийн турш үргэлжилж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

#Азийн хөгжлийн банк, #Эрүүл мэндийн сайд Э.Батшугар,