Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын NASA наймдугаар сарын 30-нд Nancy Grace Roman сансрын телескопоо SpaceX-ийн Falcon Heavy пуужингаар амжилттай хөөргөлөө.
Ойролцоогоор 4 тэрбум ам.долларын өртөгтэй уг телескоп нь дэлхийгээс 1.5 сая километрийн зайд орших L2 цэгт байрлан ажиллана.
Roman телескоп нь анх АНУ-ын Үндэсний тагнуулын албаны хиймэл дагуулд ашиглахаар боловсруулсан оптикийн технологид суурилжээ. Харин одоо уг технологийг орчлон ертөнцийн судалгаанд ашиглах бөгөөд харанхуй матери, харанхуй энерги, галактикийн үүсэл хөгжил болон нарны аймгаас гаднах гарагуудыг судлах юм.
NASA-гийн мэдээлснээр Roman нь Hubble сансрын дурангаас 100 дахин өргөн талбайг нэг дор ажиглах боломжтой. Тус телескопын үндсэн судалгааны хугацаа таван жил байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3586