2026 оны зургадугаар болон долдугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй 1,235 осол, гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.

Гэрэл зургийг MPA.mn
Энэ нь 2026 оны эхний таван сарын хугацаанд бүртгэгдсэн нийт тохиолдлоос хоёр дахин их үзүүлэлт байна. Тухайн оны эхний таван сард дээрх төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалсан 754 тохиолдол бүртгэгдсэн талаар ГССҮТ мэдээлж байсан.
Сүүлийн жилүүдэд бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо тогтмол өсөж байна. Тухайлбал,
2022 онд – 50
2023 онд – 305
2024 онд – 532
2025 онд – 2,792 хүн гэмтэж, бэртжээ.
ГССҮТ-ийн мэдээллээр ийм төрлийн ослын үед толгой, мөчдийн хэсэг түлхүү гэмтдэг бөгөөд хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй зорчих нь хүнд гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. 2026 оны эхний таван сарын 754 тохиолдлын зөвхөн 16 хувь нь хамгаалах хэрэгсэлтэй байсан гэж мэдээлжээ.
Иймд суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийг насны онцлогт тохируулан ашиглах, хамгаалалтын малгай болон хэрэгсэл тогтмол хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

#онцолсон, #суррон, #скүүтер, #мопед,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585