Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн байгууллагуудын зохион байгуулдаг хурал, чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Тэрбээр төсвийн зардлыг бууруулах зорилгоор бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг зогсоож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Мөн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагчдыг гадаад томилолтоор ажиллуулахгүй байх үүргийг өгчээ.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, дээрх арга хэмжээг цуцалснаар хэмнэгдэх төсвийг өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүч, шатахууны хангамжийг тогтворжуулах болон иргэдийн амьдралд нэн шаардлагатай бусад ажилд зарцуулах юм.
Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг танан, төсвийн хөрөнгийг хамгийн шаардлагатай салбаруудад төвлөрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаагаа онцоллоо.

#Н.Учрал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585