Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлгүүдэд цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ дарамт үүсгэж, газрын тосны нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлээд байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Улаан тэнгис нь дэлхийн газрын тос, худалдааны ачаа тээврийн хамгийн чухал маршрутуудын нэг бөгөөд бүс нутаг дахь халдлага даатгал, тээврийн зардлыг өсгөж, нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Халдлагын дараа олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өсөж, хөрөнгө оруулагчид Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцдах вий гэсэн болгоомжлолтой байгаа юм.
Сүүлийн саруудад Хути бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлгүүдэд удаа дараа халдлага үйлдэж байгаа бөгөөд үүний улмаас олон улсын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс маршрутаа өөрчилж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters

#газрын тос, #саудын араб, #Халдлага, #Хути зэвсэгт бүлэглэл,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3583