НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө УДЭТ-ын урд талын лед дэлгэцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Гэрэл зургийг MPA.mn

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театрын урд талын талбайд лед дэлгэц бүхий байгууламж суурилуулсныг УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар эсэргүүцэж, театрын орчин, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалттай холбоотой асуудал хөндөн байр сууриа удаа дараа илэрхийлсэн юм.

Харин энэ асуудлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө байр сууриа илэрхийлж, уг лед дэлгэцийг холбогдох зөвшөөрлийн дагуу байрлуулсан гэж мэдэгдлээ. Мөн УДЭТ-ын орчмын газар ашиглалттай холбоотой өөр асуудлуудыг хөндөж, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт болон барилгын үйл ажиллагаанд шалгалт хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

#live, #УДЭТ, #НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө,