Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.29) болж, салбарын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Хурлын эхэнд, салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдсаныг онцолж, ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ. Мөн Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) ТӨХХК нь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ бол Монгол Улс агаарын навигацын тоног төхөөрөмжөө дэлхийн стандартад нийцүүлэн бүрэн шинэчлэх чухал ажлын эхлэл болж байгааг онцоллоо.
2026 оны Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдэж байгааг сануулаад, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа учир баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн иргэд олон нийт олон хоног амрахтай холбоотойгоор орон нутгийн авто замын хөдөлгөөн эрчимжих тул автозамын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар арчлалтад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа тул байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг сануулав.
”Наадмын маргааш намар” гэдэг. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх ажил удахгүй эхлэх тул УБТЗ-ын удирдлагуудыг бэлтгэл ажлаа эртнээс хангахыг үүрэг болголоо.
Борооны улирал эхэлж буйтай холбогдуулан автозамын эвдрэл гэмтэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод, ЗТЯ-ны Салбарын хяналт-шинжилгээний газарт автозамын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, улсын баяр наадмаас өмнө яаралтай засвар, арчлалт шаардлагатай замуудын мэдээллийг танилцуулах чиглэл өгөв.
Мөн зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын томоохон төслүүд ид хэрэгжиж байгаа тул 2026 оны 7, 8 дугаар сард ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлагууд, голлох бүтээн байгуулалтын ажлыг хариуцан буй албан хаагчдын ээлжийн амралт, томилолт, хувийн ажлаар чөлөө авах асуудлыг түр хугацаанд хязгаарлах, намар буюу 10, 11 дүгээр сард амрах байдлаар зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.
” МИАТ” ТӨХК-д агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх хүрээнд урт хугацааны лизинг болон түрээсийн хэлбэрээр шинэ агаарын хөлөг авах боломжуудыг нарийвчлан судалж, танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгав. Мөн шуурхай хуралдаанаар байгууллага тус бүрийн ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэх, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгөв.

Эх сурвалж: Зам тээврийн яам

#Зам тээврийн яам, #ШУУРХАЙ хуралдаан, #ИНҮТ,