Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн шуурхай ажлуудыг болон ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд яамыг төлөөлөн хариуцлагатай ажилласан газар, хэлтсийн дарга, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
- Үндэсний их баяр наадмын өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн болон салбар хурлуудыг зохион байгуулж, шинжээч томилох үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр холбогдох асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх,- "Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийн ажлын хэсгийн хурлыг шуурхай зохион байгуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
- Онгоцны түлшний нөөцийн асуудалд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх,
- Газар, хэлтсүүд Сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаж, тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлэх,
- Бадрах Энержи компанитай холбоотой ажлын хэсгийг албажуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх,
- Цөм, цацрагийн лаборатори байгуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөх,
- Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнах
- Салбарын хяналтын хэлтсээс хэрэгжүүлж буй хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар танилцуулах,
- Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Салбарын бодлого, чиглэлийн асуудалд онцгой анхаарч ажиллах,
- Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо,
Хурлын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга холбогдох газар, хэлтсийн удирдлагуудыг дээрх арга хэмжээг зохион байгуулахад идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллийг шуурхай, бодитой хүргэж, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгож, төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцлов.

#ШУУРХАЙ хуралдаан, #Аж үйлдвэр эрдэс баялгйн яам, #Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв,