Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймаг, Ерөө сум 2 дугаар багийн “Онги Шарлангийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км/ Мотоциклтэй 2 хүн голын усанд боогдсон, гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /49 настай, эрэгтэй/, Э/44 настай, эрэгтэй/ нар “Ерөө” голын цаад эрэгт боогдсон байсан. Голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг 06.22-ны өдрийн 06:04 цагт эхлүүлж, иргэдийг хөдөлгүүрт завиар зөөвөрлөн гаргасан.

Иргэд та бүхэн  үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #усанд боогдсон,