May be an image of one or more people

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 10-11-нд Токио хотноо "Азийн ирээдүй” 31 дүгээр чуулга уулзалтад оролцов. Тэрээр арга хэмжээний үеэр Япон Улсын Ерөнхий сайд асан, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ф.Кишида, Сангийн сайд С.Катаяма, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Ё.Хаяши, Гадаад хэргийн сайд асан Ё.Камикава, Токио хотын захирагч Ю.Коикэ, “Никкэй” сонины захирал Н.Ийда, Японы бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ё.Цүцүи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Японы хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

May be an image of one or more people

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд С.Сифандонэ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шадар сайд Ли Тиэн Чау, Камбожийн Хаант Улсын Шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн сайд Он Ие Кунг нартай тус тус уулзаж, тэдгээр улстай явуулж буй хоёр талын харилцаа, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин болон эдийн засгийн хөгжлийн төлөвийн талаар ярилцлаа.

​Сайд Б.Батцэцэг Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга А.Нагашима тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

#ГХЯ, #Сайд Б.Батцэцэг,