Нийслэлийн Ардчилсан намын удирдлагын баг болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлаар нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, түгжрэл, агаарын бохирдол, инженерийн дэд бүтэц болон хотын хөгжлийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлыг хөндөн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өмнө нь Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж, дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай талаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан бөгөөд хотын хөгжлийн бодлого нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ёстой гэж үзэж байгаагаа онцолжээ.
Мэдээллийн үеэр нийслэлийн удирдлагын хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн талаар Ардчилсан намын зүгээс үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал дэвшүүлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотойгоор хэн нэгэн дарга, албан тушаалтанд хариуцлага тооцоод уг асуудал дуусах ёсгүй. Уг төслийн урьдчилсан төлбөрт шилжүүлсэн 500 тэрбумыг ямар гэрээг үндэслэж, хэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн бэ гэдгийг ил тод болгох ёстой. Тиймээс “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой гэрээнүүдийг ил тод болгох нь зөв. Бид нэг даргыг нөгөөгөөр солих нь онц сонин асуудал биш. Бид хариуцлагын тухай асуудлыг зайлшгүй ярих ёстой."

Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир:
-Түгжрэл, утаа хоёр өнөөдөр зөвхөн нийслэлийн асуудал байхаа больж, эрх баригчдын ашиг сонирхолтой холбогдсон том бизнес болон хувирчээ. Жил бүр хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх төсөв зарцуулдаг ч үр дүн нь иргэдийн амьдралд төдийлөн мэдрэгддэггүй. Харин ч түгжрэл нэмэгдэж, агаарын бохирдол буурахгүй хэвээр байна.
Үүний тод жишээ нь "Туулын хурдны зам" төсөл юм. Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт гэж танилцуулж байсан энэ төсөл хүртэл авлига, ашиг сонирхлын асуудалд холбогдож, эцэстээ Ерөнхий сайд өөрөө зогсоох шийдвэр гаргасан.
Нөгөө талаар эрх баригч нам дотроо хүртэл хуваагдаж, нэг хэсэг нь нөгөөгийнхөө холбоотой байж болзошгүй хэдэн их наяд төгрөгийн авлигын асуудлуудыг хэвлэл мэдээллээр ил тод ярьдаг болсон. Монгол Улс авлигын индексээр 20-30 байр ухарсан байхад авлигатай тэмцэх ёстой хууль, шүүхийн байгууллага нь сайн ажилласан болоод Ерөнхий шүүгчээ 6 жилийн хугацаатай сунгана гээд байгаа юм уу.
Шүүх засаглал нь авлигын хонгилын эздийнхээ боол нь болсон юм биш үү. Өнөөдөр хамгийн чухал асуудал бол албан тушаалтнуудын томилгоо бус, харин шүүх засаглал үнэхээр хараат бус ажиллаж чадаж байгаа эсэх юм. Шүүх улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнөөс ангид байж, зөвхөн хуульд захирагдан ажиллах ёстой.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #АН 4/11, #Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг,