Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд энэ сарын 6-7-ны өдрүүдэд "Америкийн өдрүүд": Тусгаар тогтнолын 250 жилийн ой" олон нийтийн үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан бөгөөд жилийн турш үргэлжлэх Freedom 250 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон үйл ажиллагааны нэг юм.
Арга хэмжээний нээлтийн ёслол 6-р сарын 6-ны өдөр 11:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган нээлтийн үг хэлэх юм.
Хоёр өдрийн турш үргэлжлэх баярын хүрээнд хөгжмийн тоглолт, спортын үзүүлбэр, соёлын арга хэмжээ, бизнесийн нетворкинг уулзалтууд зохион байгуулагдана. Тодруулбал, эхний өдөр хөгжмийн тоглолт, Спайдермэн комик фэстийн парад, Америк бүргэдчдийн үзүүлбэр болохоос гадна оройн цагаар "Sound of America" концерт болно. Уг тоглолтод Монголын уран бүтээлчид болон АНУ-ын Наймдугаар армийн хамтлаг оролцож, хөтөлбөр DJ сетээр үргэлжлэх аж.
Харин 6-р сарын 7-ны өдөр Улаанбаатар дахь Америкийн төвийн оюутан, дадлагажигчдын бэлтгэсэн "Үндэслэгч эцгүүд" сэдэвт илтгэл, Америк хөлбөмбөгийн үзүүлэх тоглолт, "Horse Power" киноны үзвэр зэрэг олон төрлийн арга хэмжээ болох юм. Мөн хоёр өдрийн турш 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын тэмцээн, АНУ-ын Элчин сайдын яам болон хамтран ажиллагч байгууллагуудын танилцуулга, Монгол дахь Америкийн худалдааны танхимын бизнесийн нетворкинг уулзалтууд зохион байгуулагдана.
"Америкийн өдрүүд" арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон Америк, Монголын төрийн бус байгууллага, төгсөгчдийн холбоод, бусад түнш байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

#Сүхбаатарын талбай, #Америкийн өдрүүд, #Freedom 250,