Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо.
Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.
Энэ өдрийг зөвхөн Монгол оронд бус Бурханы шашинт олон улс орон өргөн тэмдэглэдэг. Ялангуяа Энэтхэгээс их хөлгөний шашныг уламжлан авсан Монгол, Төвөд, Хятад зэрэг оронд буян үйлдэх, сэтгэлээ ариусгах, энэрэн нигүүлсэхүйг түгээх өдөр болгон дээдэлсээр иржээ.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Могголжайвуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхацаж байгаад оршино. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүсийн буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.
Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ-Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураахыг урьж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Их дүйчин өдөр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567