Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Польш улс руу нэмэлт 5000 цэрэг илгээхээр болсноо зарлалаа. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргах болсон гол шалтгаанаа Польшийн консерватив, үндэсний үзэлтэй Ерөнхийлөгч Кароль Навроцкитой тогтоосон найрамдалт харилцаатай холбон тайлбарласан байна.
Энэхүү мэдэгдэл гарахаас хоёр хоногийн өмнө АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Польш руу цэрэг илгээх ажил хойшлогдсон талаар сэтгүүлчдэд мэдээлээд байсан юм. Уг нь АНУ Европын холбоотнуудынхаа батлан хамгаалах салбарт НАТО-г илүү их үүрэг хүлээхийг шаардаж, тус бүс нутаг дахь цэргийн оролцоогоо цөөлөхөөр төлөвлөж байсан ч ийнхүү байр сууриа өөрчиллөө.
Трамп сонгуульд ялалт байгуулсан Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкитой тогтоосон найрсаг харилцаан дээрээ үндэслэн нэмэлт 5000 цэрэг илгээх болсныг дуулгахад таатай байна хэмээн тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн оны тавдугаар сард Кароль Навроцкиг Цагаан ордонд хүлээн авч уулзан, Польшийн сонгуулийн эгзэгтэй үед түүнийг дэмжиж байсан юм. Үүний дараа есдүгээр сард тэд Цагаан ордонд дахин уулзах үеэр Трамп АНУ-ын зүгээс Польш дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, тус улсын аюулгүй байдлыг бүрэн хангахаа амлаж байв.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567