“HIGASHIKAWA Youth Fest” хөтөлбөр нь Япон улсын Хигашикава хотоос олон улсын дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг гэрэл зургийн фестиваль бөгөөд Ази, Европын 16 орны сурагчид оролцдог томоохон арга хэмжээ юм.
2026 оны шалгаруулалтад Монголоос нийслэл болон орон нутгийн нийт 18 сургуулийн 58 сурагч бүтээлээ ирүүлэн амжилттай оролцлоо.
Шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд:
-Нэгдүгээр шатанд бүтээлээ ирүүлсэн бүх баг, сурагчийг дараагийн шатанд шалгарсан гэж үзсэн;
-Хоёрдугаар шатанд хот болон орон нутагт нэг өдрийн зураг авалтыг зохион байгуулж, тухайн бүтээлүүдийг мэргэжлийн гэрэл зурагчин шүүгчдийн нийлбэр үнэлгээгээр дүгнэн эцсийн шалгаруулалтын үр дүнг гаргалаа.
Ингээд Япон орныг зорих шилдэг баг тодорлоо.
Энэ удаагийн шалгаруулалтын шилдэг багаар Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн сурагч:
-Б.Батхүү
-Б.Нандин-Эрдэнэ
-Г.Энх-Үжин нарын баг шалгарлаа.
Тус баг Япон Улсад зохион байгуулагдах “HIGASHIKAWA Youth Fest 2026 – Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болж байна.
Хөтөлбөрийн мэдээлэл:
Хөтөлбөр нь Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод 2026 оны наймдугаар сарын 17–23-нд буюу 7 хоногийн хугацаанд болно.
Мэдээллийн дэлгэрэнгүй https://medium.com/@MongolianImages/higashikawa-youth-fest-09056c9018b7?postPublishedType=repub

#онцолсон, #“HIGASHIKAWA Youth Fest 2026” хөтөлбөр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567