Бүгд найрамдах ардчилсан Конго улс болон Угандад дэгдээд буй Эбола вирусийн халдварыг ДЭМБ олон улсын нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн албан ёсоор зарлалаа. Бундибугё хэмээх вирусээр үүсгэгдсэн уг халдварын улмаас одоогоор 80 хүн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээд байна. Одоогоор Ардчилсан Конгын Итури мужийн гурван бүсэд халдварын 246 сэжигтэй тохиолдол илрээд буйн найм нь лабораториор батлагдаад байгаа юм. Мөн Уганда улсын нийслэл Кампала хотод халдвар илэрч, нэг хүн нас баржээ.

Түүнчлэн тус улсад ажиллаж байсан Америкийн хэд хэдэн иргэн халдвартай хүмүүстэй хавьталд орсон байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тиймээс АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв яаралтай тусламжийн төвөө идэвхжүүлж, Конго, Уганда руу нэмэлт боловсон хүчин илгээхээр төлөвлөж байна. ДЭМБ-ын мэдээлснээр, уг халдвар цар тахлын хэмжээнд хүрээгүй ч Ардчилсан Конготой хуурай газраар хиллэдэг орнуудад халдвар тархах эрсдэл өндөр байгаа аж. Уг халдвар нь өмнө нь дэгдэж байсан Заир омгийн вирусээс ялгаатай. Одоогоор дэгдээд буй Бундибугё омгийн вируст зориулсан вакцин болон эмчилгээ байхгүй нь нөхцөл байдлыг улам ноцтой болгож байгаа юм. Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад хилийн шалгалтыг чангатгах, хавьталд орсон хүмүүсийг 21 хоногийн турш тусгаарлан хянахыг зөвлөж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567