Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олгойн хагалгаанд орсон хүүхэд саажилттай болсон талаар Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнхтогоогийн гэр бүлээс мэдээлэл өглөө. Тодруулбал,
2019 оны тавдугаар сарын 9-нд гэдэс нь өвдсөн иргэн сумын эмнэлэгт үзүүлж, олгой ургасан гэх оноштойгоор маргааш нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оржээ.
Ар гэрийнхний мэдээлснээр, хагалгааны дараа ухаангүй байх хугацаанд эмч нар ар гэрт нь мэдэгдэлгүйгээр хоёр удаа нугаснаас ус авсан байна. Мөн мэдээгүйжүүлэлтийг нугасаар, унтуулгын тариаг судсаар хавсарч хийснээс тархины эд эс гэмтсэн гэх эмч нарын дүгнэлт гарсан гэжээ.
Гэвч тухайн үед эмнэлгийн зүгээс тархины гэмтлийг менингококк халдвараас болсон хэмээн тайлбарлаж, ухаангүй байх хугацаанд сүрьеэ өвчинтэй гэж ар гэрийнхэнд нь хэлж байсан талаар мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn
Б.Мөнхтогоо: "Миний хүү М.Эрхэмбаяр одоо 15 настай. 7 жил асаргаанд байна. Эрүүл саруул байсан хүүг маань ийм болгосон эмч нарын хэрэг нь өршөөлөөр хэрэгсэхгүй болж, одоо сул чөлөөтэй ажлаа хийгээд явж байгаа. Энэ хугацаанд бид яваагүй, хандаагүй газар байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч тоогоогүй, ганц ч удаа дуугараагүй. Бид аль сайн гэсэн бариа засал сувиллаар явсаар долоон жил боллоо. Мэдрэлийн эмч нар хоёр эм бичиж өгдөг, тэр нь олддоггүй. Цаашид хаана, хэрхэн яаж эмчлүүлэхийг ТӨР хариуцахыг шаардаж байна" гэв.

#live, #Тархины саажилт, #Б.Мөнхтогоо,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар: