Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр Умард Солонгост айлчилж байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк "Хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Орос Украин руу довтолсноос хойш Москва Пхеньянтай батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 2024 онд Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгост айлчлах үеэрээ стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан юм.
Уг гэрээний нөхцөлийн дагуу Хойд Солонгос 14 мянган цэргээ орос цэргүүдтэй хамт тулалдуулахаар илгээж байв. Энэ удаад ч Владимир Колокольцев хууль сахиулах салбарт хамтран ажиллах тохиролцоо хийх бололтой.
Эх сурвалж: Reuters

#умард солонгос, #ОХУ-ын Дотоод хэргийн сайд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3565