Иран АНУ хоорондоо гал зогсоохоор тохиролцсон хоёр долоо хоногийн хугацаа дуусах дөхөж байгаа ч хоёр тал хэлэлцээний нөхцөл дээр тохиролцож чадахгүй хэвээр байна. Ираны зүгээс Пакистанд болох хэлэлцээнд оролцох боломжийг эрэлхийлж буй ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгааг эх сурвалжууд онцолжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн мэдэгдэж буйгаар, АНУ-ын зүгээс гал зогсоох гэрээг үргэлжлүүлэн зөрчиж байгаа нь дипломат тохиролцоонд хүрэхэд саад болж байна. Тухайлбал, АНУ Ираны боомт руу орж, тэндээс гарч байгаа хөлөг онгоцнуудыг саатуулахаар бүслэлт хийснийг Тегеран эрс буруутгасан.
Олон мянган хүний аминд хүрч, дэлхийн эдийн засаг, ялангуяа эрчим хүчний зах зээлийг донсолгосон энэхүү мөргөлдөөнийг түр зогсоох хоёр долоо хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болох юм. Үлдсэн хугацаанд талууд тохиролцож, дайныг зогсоож чадвал газрын тосны үнэ буурч, хөрөнгийн зах зээл тогтворжиж, дэлхийн эрчим хүчний хангамжийн гол цэг Ормузын хоолойн асуудал шийдэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#иран,

Эрдэнэт-Овоо:
USD | 3565