АНУ-ын арми даваа гарагаас Ираны боомтууд руу орж байгаа, мөн тэндээс гарч буй хөлөг онгоцуудыг бүсэлж эхэлсэн тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Үүний хариуд Тегеран Персийн булангийн хөрш орнуудын боомтуудад хариу цохилт өгөхөөр заналхийллээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш Иран улс Ормузын хоолойгоор зөвхөн өөрийн хөлөг онгоцуудыг нэвтрүүлж, бусдаас нь татвар нэхэмжилж эхэлсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон талуудын хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Трамп Иранд татвар төлсөн ямар ч онгоцыг саатуулж, бүслэлтийн бүсэд ойртсон Ираны ямар ч довтолгооны хөлгийг устгана гэж анхааруулсан байна. Ираны цэргийн төлөөлөгч АНУ-ын энэ үйлдлийг далайн дээрэм гэж нэрлээд, хэрэв Ираны боомтуудад аюул учирвал Персийн булангийн аль ч боомт тайван үлдэхгүй гэж сүрдүүлэв. 

Талууд харилцан цохилт өгнө хэмээн бие биенээ заналхийлж байгаа ч хэлэлцээ хийх оролдлого үргэлжилж байгааг Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф онцолж байна. Нөгөө талаас Ормузын хоолойг ойрын хугацаанд нээх шинжгүй байгаа тул газрын тосны нийлүүлэлт тасалдаж, нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байгаа юм. Хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Трамп Цагаан ордонд мэдээлэл хийж, “Иран цөмийн зэвсэгтэй болохгүй. Бид дэлхий нийтийг барьцаалах, эсвэл сүрдүүлэхийг аль ч улсад зөвшөөрөхгүй” гэж онцолсон байна. 

Эх сурвалж: Reuters

#Дайн, #АНУ ираны дайн,