Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Боловсролын дэд сайд асан Д.Гантулга, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Алтансор нартай уулзлаа. Салбарт хэрэгжүүлж байсан бодлогын залгамж чанар, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

Боловсролын салбарын өмнөх удирдлагуудын эхлүүлсэн сайн туршлага, үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэн хөгжүүлж, үр дүнд хүргэж, уялдаа холбоог ханган ажиллах нь зөв гэж үзэж байна гэдгээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Дэд сайд асан Д.Гантулга: "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж "Хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, эрхийн хамгааллыг цогцоор нь хангах зорилготой, нийгмийн сүлжээ ашиглах"- тай холбоотой харилцааг илүү тодорхой, зохицуулалттай болгоход чиглэж байгааг онцлов. 
Хуулийн төсөлд хүүхдийг цахим дарамт, дээрэлхэлт, заналхийлэл, хувийн мэдээллийн зүй бус ашиглалт, сөрөг контентын нөлөөлөл зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтуудыг тусгасан талаар болон энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, олон улсын сайн туршлагын талаар ярилцлаа.

Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Алтансор Хүүхэд хамгааллын “Аюулгүйн сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний загварыг танилцууллаа.
Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон боловсролын сургалтын байгууллага, олон нийтийн түвшинд өөрчлөх, идэвх оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход аюулгүйн сүлжээний зорилго чиглэж байгааг хэлсэн.

Энэхүү санаачилга нь үе тэнгийн дээрэлхэлтийг зөвхөн боловсролын сургалтын байгууллагын асуудал бус, нийгмийн хамтын хариуцлага хэмээн үзэж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа талаар танилцууллаа.

#Боловсролын яам, #“Аюулгүйн сүлжээ” арга хэмжээ,