АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсоноо зарлалаа. Энэхүү мэдэгдэл нь Трампын зүгээс Тегеранд Ормузын хоолойг нээх эцсийн хугацаа өгч, энэ хугацаа дуусахаас өмнө амжиж гарсан юм. Ингэснээр талууд харилцан довтолгоогоо зогсоож, хэлэлцээний ширээний ард суух нь. Гэвч энэхүү хэлэлцээ хэрхэн өрнөх, үр дүнд нь дайныг бүрмөсөн зогсоож чадах, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс өмнө Трамп Ираныг заналхийлж, нэг шөнийн дотор бүхэл бүтэн улсыг газрын хөрснөөс арчиж хаях боломжтой гэсэн мэдэгдэл хийсэн нь олон улсын түвшинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан юм.

Үүний зэрэгцээ Ормузын хоолой дахь арилжааны тээвэрлэлтийг хамгаалах зорилготой тогтоолын төсөлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Хятад болон Орос хориг тавьсан байна. Бахрейн улсаас санаачилсан уг тогтоол нь дэлхийн эрчим хүчний гол судас болох тус хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг хамгаалах олон улсын эвслийн үйл ажиллагааг хууль ёсны болгох зорилготой байсан юм. Хятад улс тогтоолын төслийг эсэргүүцэхдээ уг баримт бичиг нь цэргийн хүч хэрэглэхийг шууд бусаар зөвшөөрч байгаа явдал бөгөөд энэ нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцадмал болгоно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харин Орос энэ тогтоолыг нэг талыг барьсан, АНУ-ын ашиг сонирхолд үйлчилсэн гэж тодорхойлон хориг тавиад байгаа юм. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #АНУ ираны дайн,