Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.04.07) боллоо. Хуралдааны эхэнд, сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаас гарсан бодлого, шийдвэрийг танилцуулж, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов.

Түүнчлэн олон улсын эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллага бүр зардлаа хэмнэх, албаны автомашины хэрэглээг хүртэл зохистой түвшинд барих зэргээр хэмнэлтийн горимд шилжин ажиллах шаардлагатайг онцоллоо.
Засгийн газраас өгсөн чиглэл, үүргийн хүрээнд Зам, тээврийн яам гурван томоохон чиглэлд илүү түлхүү анхаарч ажиллахыг санууллаа. Үүнд:
АВТОЗАМЫН ГАЗАРТ: Олон улсын транзит тээвэр, логистикийн тасралтгүй үйл ажиллагааг хангах хүрээнд Багахангай Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн 196.8 км төмөр замыг ашиглалтад оруулах, мөн Хөшигтийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозам, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км автозамыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг даалгав.
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАРТ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтыг цаг, хугацаа алдалгүй урагшлуулахыг холбогдох удирдлагад үүрэг болгож, салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцын талаарх мэдээллийг Засгийн газарт танилцуулахыг чиглэл болгов.
Мөн зүтгүүр худалдан авах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд Сангийн яам, ЗТЯ холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг дурдлаа.
Түлш, шатахууны хомсдол үүсэж буй эрсдэлтэй үед тээвэрлэлтийн тасралтгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулалтад онцгой анхаарахыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгав. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигтийн хөндий-Эмээлт чиглэлийн төслийн явцтай сайд энэ долоо хоногт биечлэн танилцаж, холбогдох байгууллагуудтай уулзан ажлыг эрчимжүүлэхээ илэрхийллээ.
Түүнчлэн хуурамч шатахууны нийлүүлэлтээс үүдэн хөдлөх бүрэлдэхүүнд эвдрэл, гэмтэл үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоод хяналтыг сайжруулж ажиллахыг холбогдох байгууллагуудад хатуу анхааруулав.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2026 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд хийх аюулгүй байдлын шалгалтад амжилттай хамрагдахад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв болон холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Ховд, Өмнөговь (Гурвансайхан), Хөвсгөл (Мөрөн), Баян-Өлгий (Өлгий) аймгуудын нисэх буудлуудыг олон улсын шууд нислэг хүлээн авах, агаарын хилийн боомт, шинэ агаарын хаалга нээхтэй холбогдуулан Хилийн цэрэг, гаалийн байгууллагуудтай уулзалт хийж, холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд бэлтгэл ажлыг эрчимжүүлэхыг онцоллоо.
Үүнээс гадна Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг дурдаж, дотоодын агаарын тээвэрлэгч компанитай уулзан зарим мэдээллийг илүү тодорхой болгохыг холбогдох албаныханд чиглэл болгов.
САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
ЗТЯ болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, ажлын шуурхай, тасралтгүй байдлыг ханган ажиллахыг дахин санууллаа. Энэ хүрээнд албан хаагчдын цагийн сахилгыг сайжруулах, албан бичгийн шийдвэрлэлтийг түргэтгэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад нийт удирдлагуудыг онцгой анхаарахыг үүрэг болгов.
Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг онцлов.
Байгууллагуудын гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилт, элдэв урамгуулалт цалин тэтгэмжийн асуудал зэрэгт ил тод байдлыг хангах чиглэлээр байгууллага бүрт өндөр хяналт тавьж ажиллахыг ЗТЯ-ны Хяналт шалгалтын хэлтэст даалгав.