АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубад тавьсан газрын тосны нийлүүлэлтийн хоригоо сулруулах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, Куба руу улс орнууд түүхий тос илгээхэд ямар нэгэн асуудал байхгүй гэж тэрбээр онцолж буй. Вашингтоны хоригоос болж эрчим хүчний хямралд ороод буй Куба руу Оросын нефтийн танкерыг нэвтрүүлэхээ тэрбээр ийнхүү илэрхийлж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа тус улсаас Куба руу нийлүүлж байгаа газрын тосны экспортыг таслах арга хэмжээ авсан билээ. Үүний сацуу Кубад түүхий тос нийлүүлсэн аль ч улсад хатуу хориг тавина хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний улмаас Куба сүүлийн гурван сарын хугацаанд гаднаас газрын тос бараг аваагүй бөгөөд улмаар эрчим хүчний салбар нь хямарч, орон даяар тог цахилгаан тасрах нь эрс нэмэгдээд буй. Эрчим хүчний энэ хямрал иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхөөс гадна хүнд өвчтэй, хорт хавдартай хүмүүсийн амь насыг ч эрсдэлд оруулж байгааг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж буй.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Тэгвэл Дональд Трамп энэ удаад “Аль нэг улс, тэр нь Орос байна уу, өөр орон байна уу, хамаагүй Куба руу тос илгээхийг хүсэж байвал татгалзах зүйл алга. Кубын дэглэм нурах нь цаг хугацааны асуудал. Иргэдэд нь харин тог цахилгаан ашиглах хэрэгцээ
бий” хэмээн мэдэгджээ.
Одоогоор Оросын 650,000-730,000 баррель түүхий тос ачсан "Anatoly Kolodkin" хөлөг онгоц Кубын боомт руу дөхөж байгаа юм. Түүнчлэн АНУ Ойрхи Дорнодын дайнаас шалтгаалан тасалдаад байгаа дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд Орост тавьсан зарим хоригоо түр зөөлрүүлээд байна.
Эх сурвалж: Reuters