Ус, цаг уурын анхан шатны мэдээ, мэдээлэл нь урьдчилсан мэдээний үндэс болж цасан болон шороон шуурга, үер, ган гачиг, зуд, зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс эрт сэрэмжүүлж, гамшиг тохиолдохоос өмнө арга хэмжээ авах, нийгэм-эдийн засаг, ард иргэдэд учрах хохиролыг бууруулах боломжийг олгодог. 
Тус эрдэм шинжилгээний хурлаар 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийн “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя”,  Дэлхийн усны өдрийн “Ус ба жэндер” гэсэн 2 сэдвийн хүрээнд үндэсний ус, цаг уурын ажиглалт мониторинг, шар шороон шуурганы эх үүсвэр, цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, усны хүртээмжийн талаар үндсэн 5 илтгэлийг хэлэлцлээ. 
Өнгөрсөн 2025 онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгой анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтыг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулав. Үүний зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон байна. Энэхүү үр дүнд үндэслэсэн цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозыг шинэ технологийг хөгжүүлсэн үр дүнг энэхүү хурлаар танилцуулсан юм.
Түүнчлэн 2026 онд Монгол улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP17-той холбогдуулан салбарын цөлжилтийн атлас, ган болон шороон шуурганы эх үүсвэр, түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны  ажлуудыг хэлэлцэх юм. 
Тус хурлаас гарах үр дүн нь үндэсний ус, цаг уурын салбарын судалгаа, шинжилгээний үр дүн, технологиор дамжуулан нийгмийн сайн сайхан аюулгүй байдал, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

НҮБ-ын мэргэшсэн агентлаг болох Дэлхийн цаг уурын байгууллага нь 2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаалъя” сэдвийг дэвшүүлж, эх дэлхийгээ ажиглаж, ирээдүйн даван туулах чадавхиа нэмэгдүүлэхийг уриалсан байна.  Түүнчлэн цаг агаарын өдөр тутмын ажиглалт нь зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлоод зогсохгүй, ирээдүйн эрсдэлийг тооцоолох, түүнийг бууруулах арга хэмжэээний шинжлэх ухааны үндэслэлтэй суурь мэдээ болдгийг онцолжээ. 
Харин НҮБ нь Дэлхийн усны өдрийг усны аюулгүй байдал нь хангагдаагүй 2.1 тэрбум хүн амд анхаарал хандуулж, дэлхийн усны хямралыг шийдэх үйл ажиллагаанд оролцохыг зорьж, энэ жилийн өдрийг “Ус ба жэндер” гэсэн сэдвээр дэлхий усны хомсдол, хүртээмжийг асуудлыг хөндөж, түүний нөлөөлөл ялангуяа эмэгтэйчүүдэд илүү өртөж, тэгш бус байдлыг биеэрээ амсаж, туулж байна гэж онцолсон байна. Иймд ус хүртээмж, хүрэлцээтэй газар тэгш байдал хангагдана гэж үзсэн байна. 

#БОУАӨЯ, #Дэлхийн цаг уурын өдөр,