АН 4/11 мэдээллийн цаг: УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Хуульч Н.Ариунболд нар:

- Улс төрийн зорилгоор хууль, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж буй явдлын талаарх байр суурь,

- Угаарын хийн хордлогын улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хохиролд "Тавантолгой түлш" ХХК-аас нөхөн төлбөр олгуулах тухай шүүхийн шийдвэр зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

-Дөрвөн жил үргэлжилж байгаа хэргийг хянан шиийдвэрлэх явцад Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгалаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн кандидат учраас эрх баригч МАН шүүхийн цагаатгасан шийдвэрийг үл зөвшөөрч, хэргийг удаашруулж байна гэж Ардчилсан Намын мянга мянган гишүүд үзэж байна. Н.Алтанхуягийг хэлмэгдүүлж, залхаан цээрлүүлж буй энэ үйлдэл бол АРДЧИЛСАН НАМЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АМЖИЛТГҮЙ БАЙЛГАХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН НӨЛӨӨЛӨЛ байх вий. Монголын ард түмэн үүнд анхаарлаа хандуулаасай.

Хуульч Н.Ариунболд:

-"Тавантолгой түлш" ХХК-аас шахмал түлш маш сайн, бүх төрлийн зууханд таарна гэж пиардсанаас болж олон иргэн угаарт хордож эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Өнөөдөр 100 орчим мянган айл өрх стандартын шаардлага хангаагүй зуухтай байгаа учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд өнөөдөр ч аюултай нөхцөлд байна.

#онцолсон, #live, #АН 4/11 мэдээллийн цаг,