АН 4:11 мэдээллийн цагаар Авлигын индексийн үр дүн, үр дагавар асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан Намын Нарийн бичгийн дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв:
-2016-2025 онд авлигын улмаас дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн багадаа 25 хувиар нэмэгдэх боломж буюу нэг хүнд ногдох үндэсний орлого 8750 ам.доллар байх боломж хулгайлагджээ. Товчхондоо авлигачид төсвөөс, ТӨК-иас хулгайлдаг төдий биш, тэд иргэдийн халааснаас хулгайлж байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Монгол Улс 12 жилийн өмнө буюу 2014 онд авлигын индексээр дэлхийн 180 улсаас 94 дүгээр байрт байсан. 2015 онд Ардчилсан Нам Засгийн эрх барьж байхад авлигын индексээр 72 дугаар байрт орж, 22 байраар урагшлуулсан амжилт гаргасан.
2016 онд Засгийн эрх солигдож, МАН 10 жил тасралтгүй засаглах болсон энэ хугацаанд авлигын индексээр 124 дүгээр байрт орж 52 байраар ухраасан. Энэ бол МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн. Монгол Улс авлигын дайнд бүрэн нэрвэгдсэн улс болсон нь ийнхүү нотлогдож байна.

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд:
-МАН сонгогчийн саналыг худалдан авч, сонгуульд ялдаг байдал нь ил цагаандаа гарч, зохион байгуулалттай гэмт хэргийн түвшинд хүрсэн байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ан, #АН 4:11 мэдээллийн цаг,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557