Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-д Палестиныг дэмжсэн байр суурь илэрхийлсний улмаас баривчлагдсан Турк улсын иргэн, Тафтсын их сургуулийн докторант Румейса Өзтүркийг албадан гаргах Трампын шийдвэрийг шүүх зөвшөөрсөнгүй.
Энэ хэргийн шүүгч нэгдүгээр сарын 29-нд гаргасан шийдвэртээ Дотоодын аюулгүй байдлын яам оюутныг АНУ-аас гаргах хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн зогсоосон байна.
Румейса Өзтүрк 2025 оны гуравдугаар сард Массачусетс мужид гудамжинд явж байх үедээ цагаачлалын албаныханд баривчлагдсан юм. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн департамент түүний оюутны визийг цуцалсан бөгөөд үүний шалтгаан нь Тафтсын их сургуулийн оюутны сонинд бичсэн, Израилын Газад явуулж буй дайнд сургуулийнх нь удирдлага хэрхэн хандсаныг шүүмжилсэн нийтлэл байжээ.
Өзтүрк “Шударга ёсны тогтолцоо төгс биш ч миний хэрэг АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн улмаас шударга бусаар хохирсон бусад хүнд итгэл өгнө гэж найдаж байна” гэжээ.
Өзтүркийг баривчилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нь хүний эрхийн байгууллагуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан юм. Тэрбээр Луизиана муж дахь хорих төвд 45 хоног саатуулагдсан бөгөөд Вермонт мужийн холбооны шүүгч түүнийг суллахдаа уг саатуулах ажиллагаа нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн хууль бус шийтгэл байж болзошгүй гэж дүгнэжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557