АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгтэй худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Энэ хүрээнд АНУ Энэтхэгийн бараанд ногдуулах татварын тарифыг 50 хувиас 18 хувь болгон бууруулах, хариуд нь Дели Оросоос нефть худалдан авахаа зогсоохоор болсон байна.
Трамп мөн Энэтхэг цаашид АНУ-аас, магадгүй Венесуэлээс ч нефть авах боломжтой гэж онцолж буй.
Талууд ийнхүү худалдааны хэлэлцээр байгуулсан тухай мэдээ гарсны дараа АНУ-д бүртгэлтэй Энэтхэгийн томоохон компаниудын хувьцааны ханш өслөө. Тухайлбал, мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээний “Infosys” компанийн хувьцаа 4.3 хувиар, “Wipro” 6.8 хувиар, “HDFC Bank” 4.4 хувиар тус тус өсжээ.
Түүнчлэн Энэтхэг АНУ-аас илүү их бараа, бүтээгдэхүүн худалдан авах үүрэг хүлээсэн бөгөөд үүнд 500 тэрбум гаруй ам.долларын үнийн дүнтэй эрчим хүч, тэр дундаа нүүрс, мөн технологи, хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүн багтаж байгааг Трамп мэдэгджээ. “Тэд мөн АНУ-ын эсрэг ногдуулж буй тариф болон тарифын бус саад тотгоруудыг тэг хүртэл бууруулахыг зорино” хэмээн Трамп онцлов.
Гэхдээ шинэ, хямд тариф хэзээнээс хэрэгжиж эхлэх, мөн Энэтхэг Оросоос нефть худалдан авахаа хэдий хугацаанд зогсоох, ямар худалдааны саад тотгорыг хэрхэн бууруулах, АНУ-ын ямар бүтээгдэхүүнийг Дели худалдан авахаар амласан зэрэг олон чухал асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #Энэтхэг,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557