Гэрэл зургийг MPA.mn

Усны шувууд нь халдварт өвчний байгалийн дамжуулагч болдог байна. Иймээс нүүдлээрээ олон улс, тивийг холбодог учир тандалт судалгааг мэргэжлийн байгууллагаас тогтмол хийж, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулдаг хэмээн  Сэлэнгэ ЗӨСТ-ийн лаборант С.Булган-Очир ярилаа.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн тандалтын багийнхан өнгөрсөн оны 9-р сарын 29-нөөс 10-р сарын 2-ны хооронд аймгийн томоохон нууруудад “Нүүдлийн шувуудын тандалт, судалгаа”-ны ажлыг зохион байгуулжээ.

Энэхүү тандалтын үр дүнд тус аймгийн Цагааннуур, Алтанбулаг, Мандал, Шаамар гэсэн 4 суманд орших нийт 5 нуурт 16 төрлийн 6558 нүүдлийн шувуу бүртгэгдсэн байна. Эдгээрээс галуу 1506, нугас 1750, хун 145, ангир 1750, тогоруу 1360, дэглий 7 тоологджээ.

Тандалтын үеэр 2 ширхэг үхсэн шувуу илэрсэнд лабораторийн шинжилгээ хийж үзэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй тул дээж авах шаардлагагүй гэж үзсэн байна. 

Нүүдлийн шувууд буцахаар цугларч буй үе тохиосон үед энэхүү тандалт судалгааны ажлаа хийж, шувуудын тоо толгой, төрөл зүйл, байгалийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж авдаг байна.

#Сэлэнгэ,