Сарьсан багваахайгаас гаралтай, үхлийн аюултай гэгддэг Нипах вирус Энэтхэгт эмнэлгийн ажилтнуудад халдварласан байна. Тодруулбал, Баруун Бенгал мужийн Барасат хотын “Нараяна” олон улсын эмнэлгийн хоёр сувилагч уг вирусийн халдвар авсан байна. Одоогоор халдвар авсан хоёр хүнийг тусгаарлаж,эрчимт эмчилгээ хийж буйгаас гадна тандалт, хяналтыг үргэлжлүүлж байгаа юм. Мөн улс даяар энэ өвчнөөс сэргийлэх анхааруулга, мэдээлэл гаргаад байна.
Баруун Бенгал мужийн Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн газрын Төрийн нарийн бичгийн дарга Нараян Сваруп Нигам “The Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Хувийн эмнэлэгт ажилладаг хоёр сувилагч Нипах вирусээр халдварласан нь батлагдсан. Тэдний нэг нь маш хүнд байдалтай, амьсгалын аппаратад байна” гэж мэдэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хоёр сувилагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28–30-ны хооронд хамт жижүүрлэж байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 2-ны хооронд хоёулаа хүчтэй халуурч, амьсгал нь давчадсан зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эмч нарын таамаглаж буйгаар, тэд вирусийн халдвар авч хүндэрсэн, улмаар эмнэлэгт ирж нас барсан хүнээс халдвар авсан байж магадгүй гэнэ. Одоогоор тус бүсэд өндөр эрсдэл бүхий 20 хүнийг тусгаарлаж, 180 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд бусад мужид ч тандалт, шинжилгээ хийх, арга хэмжээг чангатгахыг үүрэг болгожээ.
Сарьсан багваахайгаас халдварладаг энэ вирус бохирдсон хүнс, халдвартай хүн, амьтны биеийн шингэн, мөн хүнээс хүнд дусал, шүлсээр дамжин халдварлах боломжтой бөгөөд халдвар авсан хүний нас барах эрсдэл 75 хувьтай байдаг. Үүний зэрэгцээ вирусийн халдварын шинж тэмдгийг тархины хурц үрэвслийн хам шинж (AES)-ийн шинж тэмдэгтэй андуурах тохиолдол гардаг байна. Тиймээс тархины хурц үрэвслийн хам шинж өвчний тандалт, илрүүлгийг эрчимжүүлэх шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй.
Нипах вирусийн халдвар одоогоос хоёр жилийн өмнө Энэтхэгийн Керала мужид мөн гарч байжээ.
Эх сурвалж: The Telegraph

#онцолсон, #Энэтхэг, #Нипах вирус,