АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашин, модон эдлэл, эмийн бүтээгдэхүүн зэрэг Өмнөд Солонгосоос импортолж буй бараанд ногдуулах тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлж байгаагаа зарлав. Тэрээр БНСУ АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй тул ийм шийдвэр гаргаж байгаа гэж тайлбарлав.
Тэрээр “Солонгосын парламент худалдааны түүхэн хэлэлцээрийг батлаагүй байгаа тул автомашин, модон материал, эмийн бүтээгдэхүүн болон бусад бараанд ногдуулах тарифыг 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлж байна” гэж мэдэгдлээ.
Тарифын энэхүү нэмэгдэл хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ асуудлаар Аж үйлдвэрийн сайд Ким Жон Гван ойрын хугацаанд АНУ-д айлчилж, Худалдааны сайд Ховард Лутниктэй уулзана гэж мэдэгдээд буй.
АНУ нь Өмнөд Солонгосын бараа, бүтээгдэхүүний хоёр дахь том зах зээл бөгөөд АНУ руу хийж буй экспортын 25 хувийг автомашин эзэлдэг юм.
Өмнөд Солонгосын экспорт 2025 онд 709.4 тэрбум ам.долларт хүрч, 2024 оныхоос 3.8 хувиар өссөн байна. Гэхдээ АНУ руу чиглэсэн экспорт нь 122.9 тэрбум ам.доллар болж, 3.8 хувиар буурсан аж. Тэр дундаа АНУ руу экспортолсон автомашины хэмжээ 30.2 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 25 хувийг эзэлсэн нь салбар дундаа хамгийн өндөр үзүүлэлт болсон ч өмнөх оныхоос 13.2 хувиар буурсан тоо юм.
Өнгөрсөн жил хоёр тал харилцан тохиролцож АНУ Солонгосын автомашин болон автомашины эд ангиудад ногдуулах тарифыг 25 хувиас 15 хувь болгон бууруулж, Японы өрсөлдөгчидтэй ижил түвшинд хүргэхээр тохиролцсон юм.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Трампын тариф,