АНУ хагас дамжуулагч буюу чипний импортод татварын өндөр тариф ногдуулбал энэ нь үнийг хөөрөгдөж, эцэстээ АНУ дахь бүтээгдэхүүнд нөлөөлнө  гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгдлээ.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Өмнөд Солонгос болон Тайванийн чип үйлдвэрлэгчид хандан Америкт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй  бол 100 хүртэлх хувийн тариф ногдуулж магадгүй гэж анхааруулсан юм.

Ли Жэ Мён үүний хариуд “Өмнөд Солонгос, Тайванийн үйлдвэрлэгчид зах зээлийн 80–90 хувийг дангаараа эзэлдэг. Ийм нөхцөлд 100 хувийн тарифын дарамт бараг бүхэлдээ АНУ дахь үнийн өсөлт болж очно” хэмээн онцолжээ.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics”, “SK Hynix”, Тайванийн TSMC компаниуд нь санах ойн чип болон гэрээт үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийг тэргүүлж буй гол тоглогчид юм.
Тухайлбал, Өмнөд Солонгосын экспорт 2025 онд 709.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 3.8 хувиар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Үүний гол шалтгаан нь хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хагас дамжуулагчийн экспорт 22 хувиар өссөн явдал байв.
БНСУ-ын 173.4 тэрбум ам.долларын чип экспортын дийлэнх нь Хятад руу, найман хувь нь АНУ руу чиглэж буй. 

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #Трампын тариф,