АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг мэдэлдээ авах сонирхлоо дахин дахин илэрхийлсээр буй энэ үед тус арлын аюулгүй байдлыг хангах зорилгоор Европ цэргийн алба хаагчид илгээлээ.
Данийн зохион байгуулах цэргийн сургуулилалтад бэлтгэхэд туслах зорилготой ийнхүү цэрэг байршуулсан нь Европын дэмжлэгийг ил тод харуулж байна гэж ажиглагчид үзэж буй.
Стратегийн чухал байршилтай, ашигт малтмалаар баялаг тус арал АНУ-ын аюулгүй байдалд амин чухал гэж Трамп үзэж байгаа бөгөөд хүч хэрэглэн авах хувилбарыг ч үгүйсгээгүй байна. Харин Гренланд болон Дани арлыг зарахгүй, хүч хэрэглэх тухай яриа ч хариуцлагагүй үйлдэл гэж мэдэгдсээр иржээ.
Данийн Батлан хамгаалахын сайд Троэлс Лунд Поульсен “Арктикийн аюулгүй байдал зөвхөн Данийн асуудал биш, бүх НАТО-гийн асуудал гэдгийг харуулах нь маш чухал” гэлээ. Европын холбооны орнууд Данийг дэмжиж, НАТО-гийн гишүүн АНУ өөр нэг гишүүний нутаг дэвсгэрийг цэргийн хүчээр авах нь цэргийн эвслийн төгсгөлд ч хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Одоогоор Дани улс тус арал дээр ойролцоогоор цэргийн болон иргэний 150 алба хаагч ажиллуулж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #европ, #Гренланд,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555