Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа. Тэрбээр энэ уулзалтын үеэр Нобелийн энхтайвны шагналын медалиа Трампт гардуулсан гэж мэдэгдлээ. Трамп уг медалийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, харин уулзалтыг маш үр дүнтэй болсон хэмээн Мачадо тодорхойлоод, Венесуэлийн ард түмний эрх чөлөөг дэмжихэд Трампын гаргасан амлалтыг үнэлж, медалиа гардуулсан гэжээ.

Ойролцоогоор нэг цаг гаруй үргэлжилсэн энэ уулзалт нь талууд анх удаа биечлэн уулзсан тохиолдол болсон бөгөөд үүний дараа Мачадо Бүгд найрамдах болон Ардчилсан намаас сонгогдсон арав гаруй сенатортой уулзсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард далай гатлан Венесуэлээс гарсан Мачадо одоо Засгийн газрын зарим гишүүдтэй хамт Трампын анхаарлыг татахын төлөө өрсөлдөж, цаашид улс орныг удирдах үйл явцад өөрийн үүргийг баталгаажуулахыг зорьж байна хэмээн ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters

#Венесуэл, #Мачадо,