Япон Улсын Хоккайдого мужийн Хигашикава хот нь архитектор Кума Кэнготой хамтран, “Кума Кэнго & Хигашикава хот” KAGU дизайн уралдааныг 5 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байна.

Хигашикава хот нь модон үйлдвэрлэлээрээ алдартай. Үүний нэг илэрхийлэл нь тухайн хотод төрсөн хүүхэд бүрт зориулан тэдний амьдралын орон зайг бий болгох “Чиний сандал” хөтөлбөр юм. Тус хотод шинээр төрсөн хүүхэд бүрт хотын захиргаанаас хүүхдийн нэр, төрсөн өдрийг тэмдэглэсэн тусгай модон сандал бэлэглэдэг. Хүүхэд сургуульд ороод энэхүү сандалаа хэрэглэдэг тул “Чиний сандал” хэмээн нэрийддэг. Хигашикава хотод төрсөн хүүхэд болгон бага сургуульдаа өөрийн сандал болон модон тоглоомон хүрээлэлд суралцаж, дунд сургуульд орохдоо тус сандалаа дурсгал болгон авч гэртээ харьдаг уламжлалтай.

Модон тавилга үйлдвэрлэлийн төв болсон жижигхэн хотын энэхүү уламжлал нь хүүхдийг багаас нь зөв хүрээлэлд өсгөх, түүнчлэн модон тавилгын аж үйлдвэрлэлийн дараа дараагийн залгамж хойч үеэ бэлдэх нэгэн чухал үе шат болдог юм.

KAGU нь уламжлалт тавилгын ойлголтыг тэлж, хүн - орон зай -байгаль гурвыг холбох эд зүйлийг илэрхийлнэ.

Уралдааны сэдэв: Healthy Furniture / Эрүүл мэндэд ээлтэй тавилга
*Хүн төвтэй дизайн, эрүүл амьдралын хэв маяг, аюулгүй материал, удаан хэрэглээг чухалчлах

Хэн оролцох боломжтой вэ? 30 хүртэлх насны оуютан залуус
(Аль ч улсаас оролцох боломжтой).

Уралдааны шагнал:
-Кума Кенго нэрэмжит шилдэгийн шилдэг бүтээл / 1 / 500.000 иен

Шилдэг бүтээл / 1 / 200.000 иен
Тусгай байр бүтээл / 2 / 100.000 иен
Тусгай шагнал / 6 /Хүндэт өргөмжлөл

● Оролцох бүтээлийн тоо

Хувь хүн, баг аль аль нь 1 бүтээл байх бөгөөд давхар, олон бүтээлээр оролцохыг хориглоно

● Оролцох хураамж- Үнэгүй

● Бүтээлийн шаардлага

A3 хэмжээтэй (хэвтээ, нэг тал) *Бүтээлийн нэр, концепц, тайлбар, зураг, схем, CG, макетын зураг гэх мэт PDF формат
Ашиглах хэл: Япон эсвэл Англи
Файлын хэмжээ: 3MB-аас ихгүй

● Зохиогчийн эрх, хариуцлага

- Бүтээлийн зохиогчийн эрх нь оролцогчид хадгалагдана
- Бүтээлийг үзэсгэлэн, сурталчилгаанд зохион байгуулагч тал ашиглах эрхтэй
- Бүтээл нь зохиогчийн эрх зөрчсөн тохиолдолд бүх хариуцлагыг оролцогч хүлээнэ

● Бүтээл хүлээн авах хугацаа

2025.12.01–2026.01.14 (Японы цагаар 12:00 хүртэл)
Бүтээлээ албан ёсны маягтаар илгээнэ.
Имэйл: official@kagu-higashikawa.jp

■ Шалгаруулалт

2026 оны 2-р сард 10 бүтээл шалгарна
Шагнал гардуулах ёслол:
2026 оны 3 сарын 22 — Хигашикава хот (Хоккайдо)
Шалгарсан оролцогчид заавал биечлэн оролцоно
(замын зардал, байр, хоолыг зохион байгуулагч тал хариуцна)

Зохион байгуулагч: “Кума Кэнго & Хигашикава хот” KAGU дизайн уралдааны зохион байгуулах хороо

#архитектор Кума Кэнго, #Хигашикава хот, #KAGU дизайн уралдаан,