Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог 2026 оны нэгдүгээр сарын 5-нд Нью-Йорк хотын Манхэттэний холбооны шүүхийн ял сонсгох хуралд орууллаа. Тэрбээр бүх хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байна. Өдгөө 63 настай Мадуро шүүх хуралд оролцохдоо орчуулагчаар дамжуулан “Би гэм зэмгүй. Би буруугүй. Би бол шударга хүн, одоо ч улс орныхоо Ерөнхийлөгч хэвээр байна” хэмээн мэдэгдсэн ч АНУ-ын дүүргийн шүүгч Алвин Хеллерстейн түүний үгийг тасалжээ.

                                          Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Түүний эхнэр Силия Флорес мөн өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд тэдэнд холбогдох дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 17-нд товлосон байна. Шүүх хурлын үеэр шүүхийн байрны гадаа Мадурог дэмжигчид болон эсэргүүцэгчид цуглан жагссан бол Нью-Йоркт болсон хурал дууссаны дараахан Каракас хотод дэд ерөнхийлөгч Делси Родригес Венесуэлийн Төрийн түр тэргүүний тангараг өргөлөө. АНУ-ын прокуроруудын мэдээлснээр, Мадурог Мексикийн “Синалоа”, “Зетас” бүлэглэл, Колумбын FARC босогчид болон Венесуэлийн “Tren de Aragua” гэмт бүлэглэлтэй хамтран кокаин тээвэрлэдэг сүлжээг удирдсан гэж буруутгаж байна.

Түүнд хар тамхины терроризм, кокаин импортлох хуйвалдаан, автомат зэвсэг болон тэсрэх төхөөрөмж хадгалсан зэрэг дөрвөн зүйл ангиар ял тулгаж буй юм. Харин Мадуро эдгээрийг Венесуэлийн нефтийн их нөөцийг онилсон “империалист явуулга” гэж удаа дараа няцааж иржээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Венесуэл, #Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, #Венесуэл улс, #Мадуро,