Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлаад байна. Тэгвэл цаашид Венесуэлийн Засгийн газар, эрх баригчид улсаа тогтворжуулахад АНУ-тай хамтран ажиллахгүй бол дахин цохилт өгч болзошгүй хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Түүнчлэн АНУ руу хар тамхи нийлүүлэхээ зогсоохгүй бол Колумб, Мексик ч цэргийн ажиллагаанд өртөж болзошгүйг тэрбээр онцлов. Үүний зэрэгцээ Венесуэлийн ойрын холбоотон Кубын тогтолцоо АНУ-ын цэргийн оролцоогүйгээр нуран унахад бэлэн харагдаж байна гэж Трамп мэдэгджээ.
Венесуэлийн Төрийн тэргүүн баривчлагдаад буй ч Мадурогийн Засгийн газрын дээд албан тушаалтнууд одоогоор эрх мэдлээ хадгалсаар, мөн АНУ-ын үйлдлийг эрс шүүмжилж байна. АНУ-ын зүгээс сонгууль явуулж, шинэ Засгийн газар байгуулахын оронд Засгийн газрын гишүүдтэй хамтран хар тамхины наймааг таслан зогсоож, газрын тосны салбарыг шинэчлэх, цаашлаад улс орныг тогтворжуулахыг чухалчилж буй гэнэ.

Үүний зэрэгцээ Николас Мадурог дэмжигчид ням гарагт Каракаст жагсаал зохион байгуулжээ. Нөгөө талаас, Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөл ч Мадурог баривчилсныг сайшаахгүй, харин ч болгоомжилсон байр суурьтай байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралдахаар төлөвлөсөн бөгөөд Венесуэлийн гол холбоотнууд болох Орос, Хятад АНУ-ыг эрс шүүмжилж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555