АНУ-ын Батлан хамгаалах яам Хятадын үндэсний батлан хамгаалах бодлогыг гуйвуулан тайлбарлаж байгааг Бээжин эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Вашингтон Хятадын талаарх тайландаа Энэтхэгтэй харилцах Бээжингийн харилцааны хөгжлийг дурдсан нь энэ маргааныг дэгдээсэн юм.
Тодруулбал, уг тайланд Хятад улс Энэтхэгтэй хилийн маргаантай бүсүүд дэх хурцадмал байдлыг намжаах замаар АНУ–Энэтхэгийн стратегийн харилцааг сулруулах, нөлөөлөх оролдлого хийж магадгүй гэж дурджээ. Өөрөөр хэлбэл, Хятад улс бүс нутагт явуулж буй уян хатан, дипломат бодлогоороо АНУ–Энэтхэгийн батлан хамгаалах хамтын ажиллагаанд нөлөөлөх сонирхолтой байж болзошгүй гэсэн санааг тэд онцолжээ.
Үүний хариуд Хятад Энэтхэгтэй харилцах харилцаагаа стратегийн түвшинд, урт хугацаанд харж, бодлогоо тодорхойлдог хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдэгдлээ.
Хилийн маргааныг намжааж, урт хугацааны найрсаг харилцааг чухалчлах Бээжингийн бодлогыг Пентагон гуйвуулан тайлбарлаж, буруу ойлголт төрүүлж байна гэж тэрбээр онцолсон юм.
Вашингтон болон Дели энэ асуудлаар одоогоор тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #АНУ-ын Батлан хамгаалах яам,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555