Уул уурхайн салбарт амьдралаа холбож, эрдэм мэдлэг, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн үе үеийн уурхайчдадаа баярын мэнд хүргэе!
Бид бүхэн хуучин оноо үдэж, шинэ цагийн босгон дээр Монголын уул уурхайн салбарын 103 жилийн ойгоо угтан баярлаж байна.
Тэртээ 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улс эх орныхоо газрын хэвлийд орших баялгийг нийт ард түмний өмч хэмээн зарлан тунхаглаж, Налайхын уурхайг улсын үйлдвэр болгосон түүхтэй. Энэхүү өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал ийнхүү тогтсон билээ.
Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.
Ганцхан жишээ дурдахад, 2008 онд улсын төсвийн орлого 2 их наяд төгрөг байсан бол 2025 онд 33 их наяд төгрөгт хүрч, 16.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол уул уурхайн салбарыг нуруундаа үүрч, Монголын эдийн засгийн тулгуур багана болон зүтгэж ирсэн уурхайчид та бүхний маань эрхэм гавьяа гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнөөгийн Монгол Улсын хөгжил дэвшил та бүхний нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой юм.
Эдүгээ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн уурхайчид, ахмадууд, инженер мэргэжилтнүүд, судлаачид болон салбарын хамт олондоо баярын мэндийг дэвшүүлье.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны баг хамт олон 2025 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлж, АМНАТ-ийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох явцыг хөнгөвчлөх замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Оюутолгойн, Татавн толгойн орд газруудын араас хэрэгжих дараагийн томоохон төслүүд болох Хармагтай, Цагаансуварга зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэлийг тавихаар хичээнгүйлэн ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг батлуулж тун удахгүй Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханаж байна.
Цаашид бид уул уурхайн салбарын бодлогыг төрөлжүүлж бүтээгдэхүүн тус бүрд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэлхийн трэнд болсон газрын ховор элементээ эргэлтэд оруулах, эдийн засгаа олон тулгуурт эрдэсийн бодлогоор дэмжих бодлогыг хэрэгжүүлэх болно.
Өнгөрсөн он жилүүдэд манай салбарт сорилт бэрхшээлтэй цаг үе цөөнгүй тохиосон. Энэ бүх цаг үед эх орныхоо эдийн засаг, гадаад худалдааны ачааны хүндийг үүрч ирсэн уурхайчид, салбарын хамт олноороо бахархаж байгаагаа илэрхийлье.
Салбарын инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, уурхайчид та бүхэн олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилтыг тавьж буй энэхүү түүхэн цаг үеийг хамтдаа амжилттай туулж , мэдлэг, ур чадвараа салбарын шинэчлэлд зориулан тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эх орны хөгжлийн зүтгүүр, баялаг бүтээгч уурхайчид та бүхний гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Шангаа татсан үйлс бүхэн биелж,Өрх бүрийн амьдрал өөдлөн дэвжихийн ерөөл өргөе! Уурхайчдын яруу алдар бадартугай!
Эх сурвалж: АҮЭБЯ

#АҮЭБЯ, #Монголын уул уурхайн салбарын 103 жилийн ой, #Монголын уурхайчдын өдөр,