Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон хар тамхины бүлэглэлүүдийн санхүү, эдийн засгийн нөөцийг нь хаахын тулд хориг арга хэмжээг чандлан хэрэгжүүлэхээ АНУ НҮБ-ын индрээс мэдэгдлээ.
Гэвч ийм хатуу арга хэмжээ авах нь Латин Америкийн бусад орнуудад чиглэсэн дараагийн алхмын жишиг болж магадгүй хэмээн ОХУ анхааруулав.
АНУ-ын эрх баригчид сүүлийн хэдэн сарын турш Венесуэл болон Номхон далайн эргээр хар тамхи, газрын тос хууль бусаар тээвэрлэсэн байж магадгүй хөлөг онгоцуудыг саатуулах ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, энэ сард л гэхэд АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Карибын тэнгист Венесуэлийн түүхий нефть тээвэрлэж явсан хоёр танкерыг саатуулсан байна.
Үүний зэрэгцээ Трамп шаардлагатай тохиолдолд Венесуэлийн нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжийг ч үгүйсгээгүй байна. “Бөмбөрцгийн баруун хагаст, мөн АНУ-д тулгарч буй хамгийн ноцтой, ганц аюул бол үндэстэн дамнасан террорист болон гэмт хэргийн бүлэглэлүүд. Үнэндээ хоригт орсон эдгээр танкер Мадуро болон түүний хууль бус дэглэмийн эдийн засгийг тэтгэх гол судас болж байна. Мөн тэд хар тамхины бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг” хэмээн АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтц Аюулгүйн Зөвлөлийн чуулганаар хэлсэн үгэндээ онцлов.
АНУ өнгөрсөн сард “Cartel de los Soles” бүлэглэлийг АНУ руу хар тамхи оруулж ирдэг гэсэн үндэслэлээр террорист байгууллага хэмээн албан ёсоор зарласан. Вашингтон уг картелийг Ерөнхийлөгч Мадуро өөрөө удирддаг хэмээн буруутгаж байгаа ч Венесуэлийн эрх баригчид үүнийг үгүйсгэж буй.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро,