Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Австралийн Шинэ өмнөд Уэльс мужийн захирагч парламентын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлан хуралдуулахаа мэдэгдлээ. Энэхүү чуулганаар галт зэвсэг эзэмших, жагсаал цуглаан хийх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой хууль, зохицуулалтын шинэчлэлийг яаралтай хэлэлцэхээр төлөвлөж буй аж.
Тус улсын Сидней хотын Бонди наран шарлагын газар гарсан халдлагын улмаас олон хүн амиа алдаж, шархадсан эмгэнэлт явдал гарсны дараа аюулгүй байдлыг хамгаалах, холбогдох зохицуулалтыг чангатгах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгараад байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг өмнө нь хэт даврагч үзлийг сурталчилсан хэргээр шалгагдаж байсан атлаа галт зэвсэгт эзэмших, түүнчлэн зэвсэгтэйгээр олон нийтийн арга хэмжээ рүү нэвтрэх боломжтой байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Крис Миннсийн мэдээлснээр, ээлжит бус чуулганаар нэг хүн эзэмшиж болох галт зэвсгийн тоонд хязгаар тогтоох, зарим төрлийн буу авах нөхцөлийг чангатгах зохицуулалтыг хэлэлцэх юм. Мөн олон нийтийн томоохон арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах шаардлагыг чангатгах талаар судалж байгаа аж.
Ташрамд, халдлагын сэжигтэн, 50 настай Сажид Акрам цагдаагийн суманд өртөн газар дээрээ амиа алдсан бол түүний хүү, 24 настай Навид Акрам мөн буудуулж шархадсан. Тэрбээр мягмар гарагийн үдээс хойш ухаан орсон бөгөөд удалгүй байцаах, мэдүүлэг авах ажлыг эхлүүлэх аж.
Цагдаа нарын мэдээлснээр, халдлагын сэжигтнүүд хэрэг гарахаас хэдэн долоо хоногийн өмнө исламын зэвсэгт бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Филиппин рүү зорчсон гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Австрали,