Украин Оросын хэд хэдэн бүсийг онилон 287 дроноор томоохон дайралт хийсэн тухай Москва мэдээлжээ. Зөвхөн Москва орчимд л гэхэд 40 гаруй дроныг устгаж, 22 сая иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан гэдгээ тэд онцолжээ. Довтолгооны улмаас нийслэлийн томоохон онгоцны буудлууд нислэгийн чиглэлүүдээ өөрчилсөн байна.
Сүүлийн гурав шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг дуусгах энхийг төлөвлөгөөг хоёр тал, мөн АНУ болон Европын орнууд хэлэлцэж буй ч одоогоор тохиролцоонд хүрээгүй байна.
Сүүлийн саруудад талуудын довтолгоо эрчимжиж, Москва Киевийн эрчим хүч, дэд бүтцийн байгууламжууд руу цохилт өгч байна. Харин Украин Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, газрын тос дамжуулах терминалуудыг онилон довтолсоор байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Дрон, #Москва, #ОХУ, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555