16 настай Бадамлянхуа (Лянхуа) НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Код бичих охидын хөтөлбөр” болон “Өсвөрийн цахим манлайлагч” хөтөлбөрт идэвхтэй оролцож үе тэнгийнхэндээ үлгэрлэл болж байна.

Технологитой танилцсан түүний түүх тэрээр Улаанбаатарын захад амьдарч байхдаа гэртээ WiFi-тай болсноор эхэлсэн юм. Тэр үед Лянхуа таван настай байжээ. Ээжийнхээ цэнхэр өнгийн Acer брэндийн зөөврийн компьютерыганх ашиглаж эхэлсэн ба түүнийг үнэхээр дэмждэг хүн бол өвөө нь байлаа. Өвөө нь дэргэд нь сууж, “энэ дар, одоо тэгж үз” гэж зааварлахад Лянхуа Google Maps-аар гэрээ хайж, дээврээ олж хараад “энэ манайх шүү дээ” хэмээн догдлон баярладаг байв. Ингэж өвөөтэйгөө хамт улам сониучирхан интернэтээр аялж, цахим аяллынхаа эхний алхмыг хийжээ.

Түүнийг 7-р ангид орох үед YouTube хамгийн сайн туслах багш нь болов. Гар урлалын хичээл дээр зөвхөн ороолт, малгай хийдэг байхад Лянхуа илүү сонирхолтой өөр зүйл хийхийг хүсдэг болов. Тэгээд YouTube-с бичлэг үзэжсүлжмэл гар урлалаар баавгай, өхөөрдөм амьтан хийхийг сурч, бүтээлч байдал нь улам бүр нэмэгджээ. 

Lyankhua crocheting

Түүнийг 10-р ангид байхад (2024–2025) сургуулийнх нь мэдээллийн технологийн багш НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан (ОНЦМА)” төсөлд хамрагдаж  сурагчдаа “Өсвөрийн цахим манлайлагч” болохыг уриалжээ. Олон хүүхдээс Лянхуа арван сурагчийн нэгээр шалгарч өсвөрийн цахим манлайлагч болжээ. Тэд хамтдаа цахим орчинд хэрхэн хариуцлагатай, аюулгүй байх тухай таван модульт сургалтад хамрагдсан. Тэд суралцсаныхаа дараа бусдадаа мэдлэгээ хуваалцаж хувийн мэдээллээ хамгаалах, цахим дээрэлхэлтээс сэргийлэх, цахим орчны эрсдэлийг таних зэргийг бусдадаа таниулж, Лянхуа бага ангийн сурагчдад цахим аюулгүй байдлын хичээл зааж, Eduten платформ ашиглахад тусалдаг байлаа. 

Эндээс эхлэлтэй түүнд дараагийн шинэ боломж нээгдэв. 2025 онд тэрээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Код бичих охидын хөтөлбөр”-т шалгарсан юм. Энэ хөтөлбөр нь нь охидын технологийн ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөр юм. Улсын хэмжээнд 6000 гаруй охид өргөдөл гаргаснаас зөвхөн 30 нь сонгогдож, Лянхуа тэдний нэг болсон. Зуны 2.5 сарын турш дотуур байранд амьдрахдаа тэр зөвхөн бие даахыг сураад зогсохгүй код бичих, UX/UI дизайн, англи хэл, хиймэл оюуны суурь ойлголтыг эзэмшжээ. 

Lyankhua and her friends

Төгсөлтийн төслөөрөө тэдний баг Chemify нэртэй платформ бүтээсэн. Химийн элементүүдийг цээжлэхийг уйтгартай биш, харин тоглоом шиг хөгжилтэй болгох зорилготой байлаа. Флаш карт → тест → тоглоом гэсэн гурван шаттай аргаар зөвхөн хими биш, гадаад хэл, түүх, хөгжим зэрэг бусад хичээлд ч ашиглаж болохоор хийсэн юм. Лянхуа багийнхаа UX/UI дизайныг хариуцсан бөгөөд энэ нь түүний сонирхлыг ихээхэн татжээ. “Интерфэйс дээр ажиллахдаа бусдад технологийг илүү энгийн, гоё харагддаг болгох нь надад үнэхээр таалагддаг юм байна гэж ойлгосон,” гэж тэр хэлжээ. Одоо Лянхуа ирээдүйдээ UX/UI дизайны чиглэлээр суралцахыг хүсдэг. “Миний мөрөөдлийн сургууль бол MIT,” гэж тэрээр итгэлтэйгээр хуваалцав.

Lyankhua presenting

Түүний түүх зөвхөн нэг охины тухай тухай биш бөгөөд илүү өргөн алсын харааг гэрчилж буй юм. НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд цахим болон хиймэл оюуны боловсролыг өргөжүүлж, зөвхөн хотын хүүхдүүд бус алслагдсан сум, багийн хүүхдүүдийг ирээдүйд хэрэгтэй ур чадвар эзэмших боломжоор хангахад анхаарч байна. Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан төсөл болон Код бичих охидын хөтөлбөр зэргээр дамжуулан НҮБ-ын Хүүхдийн Сан нь зөвхөн цахим ертөнцөд оролцох төдийгүй Монголын ирээдүйг бүтээх чадвартай шинэ үеийг бүтээхэд анхаарч байна.

Lyankhua

Энэ хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сан,  Люксембургийн Сангийн ивээл дор, Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.  

Эх сурвалж: UNICEF Mongolia

#хүүхэд хөгжил,