Австралид 16-аас доош насныханд “Instagram”, “TikTok”, “Snapchat” зэрэг сошиал платформыг ашиглахыг бүрэн хориглох тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Тэгвэл 15 настай Ноа Жоунс тус хуулийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ийм хориг нь онлайн орчныг аюулгүй болгох бус, харин ч эрсдэлд хөтөлнө гэж тэрбээр үзэж буй. 

Энэ сарын 10-наас хэрэгжиж эхлэх энэхүү хууль нь өсвөр насныхан, хүүхдүүдийг  сөрөг нөлөөтэй контент, онлайн дарамт, бэлгийн мөлжлөгөөс хамгаалах зорилготой. Гэвч бодит байдал дээр өсвөр үеийнхэн нууцаар сошиал сүлжээг ашиглах арга хайж, ингэснээрээ илүү эрсдэлд өртөх магадлалтай гэж хуулийг эсэргүүцэж онцолж буй. 
Нөгөө талаас, сошиал хэрэглээг хязгаарлах нь Засгийн газрын хийх зүйл бус, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг байх ёстой гэсэн шүүмжлэл ч өрнөж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Австрали, #сошиал хориг,