Энэтхэг Улс гангийн үйлдвэрлэлд шаардлагатай коксжих нүүрсээ Монголоос авах боломжийн тухай судалж байгааг эх сурвалж мэдээлж байна. Түүхий гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэг коксжих нүүрснийхээ хэрэглээний 85 хувийг импортоор хангадаг бөгөөд тал шахам хувийг нь одоогоор Австралиас авдаг. Тиймээс цаашид нийлүүлэлтийнхээ эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатай байгаа аж. 

Монголын хувьд коксжих нүүрс нийлүүлэх боломжтой ч далайд гарцгүй, Орос болон Хятад гэсэн хоёр хөрштэй тул тээвэр, логистикийн хувьд хүндрэлтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсийг Оросоор дамжуулан хол замаар, Хятадаар дамжуулан ойроор тээвэрлэх боломжтой. Гэвч Энэтхэгийн тал Хятадаар дамжих тээврийг урт хугацаанд найдвартай гэж үзэхгүй байгаа бөгөөд Бээжин ч Улаанбаатараас нүүрс авдаг тул нийлүүлэлтийн урсгалыг хаах магадлалтай. Нөгөө талаас, Орос Энэтхэгийн коксжих нүүрс импортын тодорхой хувийг эзэлдэг тул мөн л саадтай тулгарах эрсдэлтэй байна. 

Энэтхэгийн төрийн өмчит “Steel Authority of India” (SAIL) компани энэ талаар “Техник, логистикийн боломжийг бүрдүүлэхээр Монголын коксжих нүүрс нийлүүлэгчидтэй ажиллаж байна” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Энэтхэг, #коксжих нүүрс,