Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Австралид 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа ашиглах эрхийг хязгаарлах шинэ хууль ирэх сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ. Уг хууль тус улсын дотоодын контент бүтээгчдийн орлогод хүчтэй нөлөө үзүүлэхээр байгааг шинжээчид онцолж байна.
Хууль үйлчилж эхэлснээр Австрали даяар 16-аас доош насны нэг сая хэрэглэгчийн аккаунтыг хаах бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд 49.5 сая хүртэлх австрали долларын торгууль ногдуулах юм. Хүүхдүүд сошиал бүртгэлгүйгээр контент үзэх боломжтой ч алгоритмын урсгал буурах тул контент бүтээгчдийн үзэлт, орлогод шууд нөлөөлөх төлөвтэй.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Австралийн сошиал медиа хоригийн нөлөөнд “YouTube”, “TikTok”, “Instagram”–ын контент бүтээгчид голдуу өртөх бөгөөд дагагчдын огцом буурах нь сурталчилгааны орлогыг багасгах төлөвтэй. Тэр дундаа хүүхдээ оруулан гэр бүлийн влог хийдэг сувгуудын үзэлт хамгийн түрүүнд буурах эрсдэлтэй юм.
Тиймээс контент бүтээгчид АНУ, Их Британи зэрэг улсууд руу нүүх, шилжих нь нэмэгдэж магадгүй байна. Тухайлбал, 23 сая дагагчтай, 50 сая австрали долларын үнэлгээ бүхий компанитай контент бүтээгч Жордан Барклэй Австрали дахь реклам, үзэлт нь буурах эрсдэлийн улмаас гадаад руу нүүх боломжийг судалж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #сошиал хориг,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557