Live
newswire

Ч.НАРАНБААТАР: Үнийн зөрүүг төсөвт тусгахгүй бол сургууль, цэцэрлэгийн барилгын ажил зогсоход хүрээд байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төвийн барилгын ажил гүйцэтгэдэг барилгын компаниуд Сангийн яамны гадна эсэргүүцлээ, илэрхийлэн жагсаж байна.

Тэдний зүгээс барилгын материалын үнийн индексийг тогтоож, 2022 оны улсын төсөвт тусгахыг шаардаж буй юм. Энэ тухай албан шаардлагыг аравдугаар сарын 11-нд Сангийн яаманд хүргүүлсэн. Тэгвэл уг шаардлагын хариуг авахаар Сангийн яамны үүдэнд ийн жагсаж буй талаараа тэдний төлөөлөл хэлэв.

Ч.Наранбаатар “Барилгын материалын үнийн зөрүүг улсын төсөвт тусгахгүй бол сургууль, цэцэрлэгийн барилгын ажил зогсоход хүрээд байна. Эсвэл барилгын ажлыг зогсооя гэвэл эртхэн хэлэх хэрэгтэй. Үгүй бол, албан шаардлагын хариуг яаралтай өгөхийг хүсч байна” хэмээн ярилаа.  

Өнөөдрийн байдлаар,

  • Арматур болон төмөр хийц 81  хувь
  • Дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөн 92 хувь
  • Тоосго 52 хувь
  • Мод 70 хувь тус тус өсөлттэй байна.

Уг өсөлтөд гадаад зах зээлд төмрийн хүдрийн үнэ өссөн болон тээвэр ложистикийн асуудал нөлөөлсөн хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлээд байгаа билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet