ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэвид Амессийн аллага террорист халдлага байсан гэж Цагдаагийн газар мэдээлэв

Их Британийн Консерватив намын Дэвид Амесс нь баасан гарагт Эссекс тойргийн Лэй-он-тэнгис хотод сонгогчидтой хийх уулзалтын үеэр олон удаа хутгалуулж газар дээрээ нас баржээ. Дэвид Амессийн амь насыг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллага террорист ажиллагаа гэж зарласан байна.

25 настай залууг хүн амины хэрэгт сэжиглэн хэргийн газар баривчилсан бөгөөд сэжигтэн хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа боловч хэргийн нөхцөл байдлыг судлах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаалтын ажлын хүрээнд офицерууд одоогоор Лондон хотын хоёр байршилд нэгжлэг хийж байна гэв. Мөн нийслэлийн цагдаагийн газраас сэжигтнийг “Исламын хэт даврагч үзэлтэй холбоотой байж болзошгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн засгийн газрын эх сурвалжууд ВВС агентлагт хэлэхдээ, сэжигтэн Их Британийн иргэн бөгөөд анхан шатны дүгнэлтээр Сомали гаралтай болох нь батлагдсан гэжээ.

Саутенд Уэстийн төлөөлөгч 69 настай Дэвид Амесс нь халдлага болох үед Белфэйс Методист сүмд тойргийн сонгогчидтой уулзаж байжээ. Тэрээр 1983 онд их хурлын гишүүн болсон бөгөөд консерватив үзэлтэй нэгэн байжээ. Тэрээр 2016 онд Хөдөлмөрийн намын гишүүн Жо Коксыг хөнөөсний дараа сүүлийн таван жилийн хугацаанд амиа алдсан хоёр дахь парламентын гишүүн болж байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, терроризмтой тэмцэх анги мөрдөн байцаалтын ажиллагааг удирдаж, Эссексийн цагдаа, Зүүн бүсийн тусгай ажиллагааны анги (ERSOU)-тай хамтарч байгаа гэжээ.

Халдлагын дараа Дотоод хэргийн сайд Прити Пател цагдаагийн бүх хүчнээс Парламентын гишүүдийн аюулгүй байдлыг нэн даруй шалгахыг хүсжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet