Гэрэл зургийг MPA.mn

Өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдал хүлээн авч, цагт 10-15 тонныг прэсслэх хүчин чадалтай Экологийн төв буюу Эко Хаб төв өнөөдөр /2025.11.03/ нээлтээ хийлээ. Тус төв нь цэцэрлэг, сургууль, төрийн байгууллага зэрэг байгууллагуудаас ялгасан хог хаягдлыг хүлээн авч дахин боловсруулах боломжтой түүхий эдийг ангилан боловсруулалтын сүлжээнд нийлүүлэх юм.

Эко Хаб төвийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, CNR-IRISS буюу Италийн үндэсний судалгааны зөвлөлийн хамтарсан 3R4UB төслийн хүрээнд бүтээн байгууллаа. Цаашдын үйл ажиллагааг Чингэлтэй дүүрэг хариуцан ажиллах юм. “Хуванцар, картон цаас, шил, лааз гэх мэт хог хаягдлыг Европ стандартын дагуу цэвэр, эрүүл орчинд цуглуулан хадгалж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх зориулалт бүхий дахивар нөөцийн цэг нээгдлээ. Энэ бол хогийг хөрсөнд булаад орхилгүй дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах байгаль орчин, эдийн засгийн ач холбогдолтой ажил юм. Цаашид иргэдийн ойлголт хандлагыг өөрчилж Монгол Улсад дахин боловсруулах боломжтой хаягдал бол хог биш харин түүхий эд юм гэдгийг ойлгуулах нь чухал” хэмээн тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул хэллээ.

Үүний тулд айл өрх, ААНБ-уудыг ангилсан дахивар нөөцөө “Эко Хаб” гар утасны аппликейшнийг ашиглан тушаах бүрд урамшууллын оноо өгөх, их хэмжээний хог хаягдал ачуулахаар бол тээвэрлэгчтэй холбох гэх мэт давуу тал олгохоор төлөвлөжээ.

Монгол Улсад 3,811.6 га бүхий 396 хог хаях цэг байх ба жилд дунджаар 3.4 сая тонн хог хаягдал айл өрх болон ААНБ-аас гарч тийш хүрдэг билээ. Одоогийн байдлаар дээрх хог хаягдлын 7.6 хувийг дахин боловсруулдаг ч 30-40 хувьд хүрэх боломжтой аж.

Улаанбаатар хотын нэг дүүргээс өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг. Тэгвэл Эко Хаб нь Чингэлтэйн 12-р хороонд байрлах учир Чингэлтэй, Баянгол болон Сүхбаатар дүүргүүдээс дахивар нөөц татах давуу талтай юм. Алсдаа энэ нь Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг төслийн зүгээс хэллээ.

3R4UB төслийн Ерөнхий зохицуулагч Фабрицио Канонико “Европын холбооноос SwitchAsia хөтөлбөрөөр дамжуулан санхүүжүүлсэн 3R4UB төслийн гол үр дүн гэж хэлж болох Эко Хаб төв ийнхүү үйл ажиллагаа эхлүүллээ. Улаанбаатар хотыг тогтвортой хөгжүүлэх зорилго, хараа нэгтэй дахин боловсруулах салбарынхан энэхүү төвд хамтран ажиллаж, харилцан суралцаж, шинэ шинэлэг санал санаачилгуудыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Эко Хаб нь зүгээр ч нэг хог хаягдал ангилж нийлүүлээд зогсохгүй тойрог эдийн засаг руу хөрвөх шилжилтэд талуудыг татан оролцуулж сургалт зөвлөгөөн, нөлөөллийн ажлууд зохион байгуулна” хэмээв.

#онцолсон, #Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, #Эко Хаб төв,